Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Энэ сарын эхний арав хоногт Их Нууруудын Хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур +17.4...+21.7 градус дулаан, өндөр уулын сумдын нутгаар +13.3...+16.7 градус дулаан байлаа. Агаарт хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө +29...+31 градус дулаан, өндөр уулын сумдаар +22...+28 градус дулаан, агаарын хамгийн бага температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар шөнөдөө +6...+10 градус дулаан, Өндөр уулын сумдаар +1...+8 градус дулаан байжээ. Агаарт +30 градусыг давж халсан өдрийн тоо Дөргөн, Мянгад сумдад тус бүр 1, Зэрэг суманд 3 өдөр ажиглагдаж, бусад сумдын нутгаар 30 градусаар давж халсан өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур +21...+33 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө нийт нутгаар +52...+63 градус дулаан Дарви суманд 63 градус хүрч халсан. Хамгийн бага температур шөнөдөө -3 грудас хүйтнээс +8 градус дулаан байсан. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 7-10 өдөр ажиглагдсан. Дуут суманд 7, Мөст, Мөнххайрхан сумдад тус тус 8 өдөр, бусад сумдын нутгаар 9-10 өдөр хөрсний гадарга дээр +40 градусаар давж халжээ.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт ихэнх нутгаар 14.1 мм тунадас орсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад адил хэмжээтэй байжээ. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Жаргалант суманд 3.8 мм, Дуут суманд 3.2 мм, Ховд суманд 3.0 мм, Манхан суманд 2.0 мм, Мөст суманд 1.2 мм, Эрдэнэбүрэн суманд 0.5 мм, Зэрэг суманд 0.3 мм, Дөргөн суманд 0.1 мм, Мянгад суманд 0.0 мм тунадас оржээ. Алтайн өвөр говийн бүсийн сумд болон Мөнххайрхан, Цэцэг, Чандмань, Дарви сумдын нутгаар хур тунадас ороогүй.
Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт нийт нутгаар салхи шуурга ихтэй, салхины их хурд Мөст суманд 22 м/с, Ховд суманд 20 м/с, Зэрэг, Манхан сумдад 19 м/с, Дарви, Мөнххайрхан, Цэцэг сумдад 18 м/с, Жаргалант, Эрдэнэбүрэн, Дөргөн сумдад 16 м/с, Булган, Чандмань сумдад тус бүр 15 м/с, Дуут суманд 14 м/с, Алтай, Үенч сумдад 10-12 м/с хүрч зөөлөн явган болон шороон шуурга шуурлаа. Мянгад суманд салхины их хурд 10 м/с-ээс даваагүй буюу 8 м/с байлаа.
Ургамал(Plant): Ихэнх сумдын нутгаар бэлчээрийн төлөөлөх ургамал цухуйсан, зарим сумдад шарилж, баглуур, нахианы өсөлт болон бундуйжилт, сайрын хялгана, саман ерхөг залаалтын үе шатанд орсон. Ургамлын дундаж өндөр 2-7 см, ургамлын ургалтын байдал Чандмань, Дөргөн суманд “муу” үнэлгээтэй, Алтайн өвөр говийн нутгийн ургамлын ургалтын байдал “сайн”, бусад сумдын нутаг “дунд” гэсэн үнэлгээтэй байна. Халуун хуурай салхи ихтэй, чийг бага, хөрсөн дээр +40 градусаас дээш халалт олон хоног үргэлжилсэн зэргээс ургамлын ургалтанд таагүй нөлөө үзүүлж ургамлын ургалт удаашралтай байна. Мөн уулын сумдадаа зарим шөнө хөрсөн дээрээ хасах градустай сэрүүхэн хонож байгаа нь бэлчээрийн ургамлын ургалтанд бас нөлөөлж байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад хөөвөр хялгас авах, мал оторлох, мал хөнгөлөх, сааль сүү бэлтгэх,тарилга туулга хийх, зарим сумдад бод төллөх,хонь хяргах ажил үргэлжилж байна. Тус ажил явуулахад цаг агаарын байдал салхи шуурга ихтэй, аагим халуун байлаа. Нийт нутгаар агаарын харьцангуй чийгийн дундаж 16-33%, хуурайшилт ихтэй байгаагаас гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байна. Иймээс нийт ард иргэдийг гал түймрийн аюулаас болгоомжтой байхыг зөвлөж байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ 10 хоногт 14.1 мм тунадас орлоо. Хамгийн их нь Жаргалант суманд 3.8 мм, Дуут суманд 3,2 мм тунадас орсон болно.
- Агаарт +30 градусыг давж Мянгад, Дөргөн сумдад тус бүр 1 өдөр, Зэрэг суманд 3 өдөр тус тус ажиглагдсан.
- Хөрсний гадрага дээр 40-ээс дээш гарч халсан өдөр нийт сумдад 7-10 өдөр ажиглагдсан. Хамгийн бага нь Дуут суманд 7 өдөр, Мөст, Мөнххайрхан сумдад тус бүр 8 өдөр, бусад сумдын нутгаар 9-10 өдөр ажиглагдсан.
- Нийт нутгаар салхи шуурга ихтэй, салхины их хурд 8-22 м/с хүрч явган шороон шуурга шуурлаа. Аадар борооны өмнө салхи ширүүсэх үзэгдэл ажиглагдаж байлаа.
- Бэлчээрийн ургамал ихэнх сумдын нутгаар нахианы өсөлт, бундуйжилт, залаалалтын үе шатанд орсон. Халуун хуурай салхи ихтэй, чийг бага, агаарт +30 градусаас дээш, хөрсөн дээр +40 градусаас дээш олон хоног үргэлжилсэнээс ургамлын ургалт удаашралтай, зарим төлөөлөх ургамлууд гэмтэх үзэгдэл ажиглагдаж байна.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа
Ц.Нямбаяр
2024 оны 6 дугаар сарын 11-нд